УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Украинчуудын бараг тал нь Крымыг эргүүлж авахыг хүсэхгүй байна

Саяхан явсан судалгаагаар украины олон нийтийн бараг тал болох 47 хувь нь Крымыг Украинд эргүүлэн авах хэрэггүй гэж үзэж байна хэмээн Украины Мэдээллийн сайдын орлогч Эмина Жеппер хэлсэн байна. “Крымын талаар олны дунд явуулсан асуулгаар олон хүн Крым бол Украиных гэдэгт итгэхгүй байгаа нь харагдлаа. Украинчуудын бараг тал нь болох 47 хувь нь энэ хойгийг Украин эргүүлэн авах хэрэггүй гэж үзэж байна” гэж тэрээр “Укринформ”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Жеппер бас “энэ бол аюултай тоо” гээд “Хэрэв бид Крымын асуудлаар нэг байр суурьтай байж чадахгүй юм бол олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч чадахгүй. Үүний тулд заваал нийгмийн судалгаа авсан байх ёстой” гэсэн байна. Дэд сайд “Яагаад Крымыг Украин улс эргүүлэн авах ёстойг украин хүн бүр мэдэж, үүнийг сонирохдог байх ёстой” гэжээ.
Энэ санал асуулгын дүнгийн талаар өнөө болтол огт мэдээлэхгүй байсан юм. Ганцхан хоёрдугаар сарын сүүлчээр украины мэдээллийн нэг агентлаг л украинчууд Крымыг эргүүлэн авч Киевийн хяналтад оруулна гэдэгт итгэхгүй, ийм боломжгүй гэж үзэж байна хэмээн мэдээлсэн юм.
Харин Украины ерөнхийлөгч Петр Порошенко л “Крымыг чөлөөлж авах нь Киевийн стратегийн гол зорилт гэж мэдэгдсэн хэвээр байгаа юм. Гэхдээ Порошенко үүнийгээ “дипломат, нөлөөлийн аргаар” гэж тайлбарлаж байна.

0 Сэтгэгдэл