Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гавьяат С.Жавхлан, Т.Баясгалан нарыг шагнажээ

Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгосон хос дуучин болох Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтран уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Тэдний урт хугацааны дараа хамтран уран бүтээл хийх болсон шалтгаан нь “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн явдал байлаа. Уг аянаараа нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан болохоор Онцгой байдлын газраас шагнажээ. Дуучдад “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өчигдөр гардуулан өгөв. Дуучин Т.Баясгалан шагналаа аваад “Бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна. Харин дуучин С.Жавхлан орон нутагт ажиллаж байгаа тул шагналаа авч амжаагүй юм. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж, багагүй хэмжээний тусламжийг хөдөө орон нутаг руу илгээсний учир ийнхүү шагнасан байна.

0 Сэтгэгдэл