УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
40 сая еврогийн зээлийг ингэж зарцуулна
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Австри улсын Засгийн газартай байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Өмнө нь буюу 2012 онд манай улс Австритай 40 сая еврогийн санхүүгийн хэлэлцээр байгуулж, зургаан төсөл амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Үүнд үндэслэн 40 сая еврогийн шинэ санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар төслийг нь бэлтгээд байгаа юм.
Энэхүү 40 сая еврогийн зээлийн ерөнхий нөхцөл нь хөнгөлөлттэй зээлийн хөнгөлөлтийн түвшинд тавигдах шаардлага хангасан буюу жилийн хүүгүй, 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жилийн дотор чөлөөлөгдөх болзолтой юм. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Харин энэ хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төлсийг бүрэн тохиролцох ёстой байдаг аж.
Өнөөдрийн байдлаар манай тал Австрийн талд дээд бүтэц, орон нутгийн ус, хог хаягдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, төмөр зам, боловсрол гэсэн чиглэлээр хийгдэх төслийг санхүүжүүлэх хүсэлт хүргүүлсэн байгаа юм. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны хүсэлтээр хөдөө аж ахуйн салбарыг нэмж оруулах хүсэлтийг Австрийн тал хүлээн авсан байна. Тиймээс дээрх чиглэлийн дагуу зарцуулалтыг тусгаад байгааг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцууллаа.

0 Сэтгэгдэл