Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Жорлон цэвэрлэдэг сойзоор аяга таваг угаасан үйлчлэгчийг халжээ

Хятадын нийслэл Бээжин хотын “Beijing United Xinhua Hotel” зочид буудлын нэгэн үйлчлэгч жорлонгийн суултуур, тосгуур угаадаг сойз, ариутгагч бодисоор аяга таваг угааж байхыг харсан нэгэн үйлчлүүлэгч гомдол гаргалаа гэж “Beijing Morning Post” сонинд бичсэнийг хэвлэлүүд дамжуулжээ.
Гуань гэж өөрийгөө нэрлэсэн үйлчлүүлэгч нийслэлийн баруун талын төмөр замын буудалд ойрыг нь бодож энд буусан гэнэ. Бүртгүүлээд ороход нь өрөөг цэвэрлэж байсан тул тээшээ оруулж тавьчихаад хоолонд оръё гэж бодоод ортол үйлчлэгч ариун цэврийн өрөөг нь цэвэрлэж, тосгуурт хамаг аяга тавгийг нь хийгээд хамт угааж байжээ.
Яагаад ингэж байгааг нь гайхан асуусан ч үйлчлэгч хариу хэлээгүй байна. Ингээд л үйлчлүүлэгч буудлын бүртгэлийн ажилтанд энэ тухай хэлж үүнийгээ интернэтийн сүлжээнд оруулсан нь олны анхааралд өртөн зочид буудлыг шүүмжилж эхэлжээ.
Энэ бүхнээс үүдэн зочид буудлын захиргаа ажилд ороод дөнгөж гурван сар болсон үйлчлэгчийг энэ ажил хариуцсан менежерийн нь хамт ажлаас халсан байна.

0 Сэтгэгдэл