Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
”Барин ламын намтар бүтээл” сэдэвт ЭШ-ний хурал болно
“Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах талаар Монголын бурхан шашны дээд сургууль /МБШДС/-ийн багш, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн лам нар мэдээлэл хийв.

МБШТ, ШДС-ийн багш Б.Соронзонболд "Брагри Ёнзин Дамцагдорж ламтан Түвдэд ном эрдэм сурч ирээд 40 гаруй жил Монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж сүм хийдүүд байгуулан Монголын бурханы шашны хөгжилд их тус нэмэр оруулсан. Барин ламын 4 дүгээр дүрийг 2011 онд Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж, одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байгаа. Наймдугаар сарын 11-нд Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөнө. Энэ ёслолыг угтаж олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Хурал энэ сарын 20-ны өдөр 10 цагаас МБШДС-ийн хурлын зааланд эхэлнэ" гэлээ.
Барин лам буюу Брагри Ёнзин Дамцагдорж ламтан 1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар Цэвээндашийн гэрт мэндэлжээ. Тэрбээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлээр ном бүтээлээ туурвижээ.
Түүний ном эрдмийг биширч Түвдийн 4-р Банчин Богдын багш Лувсанданзан тэргүүтэй Түвдийн ихэс дээдэс лам нар шавь орж байснаас Монголын 5, 6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нар догшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байв.

0 Сэтгэгдэл