Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Дүрвэгсэд есдүгээр сарын 11-нийг давтахыг Трамп үгүйсгэхгүй байна
АНУ-ын төрийн тэргүүний судалд дэвшихээр намаасаа ганцаар үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп дүрвэгсдийн АНУ-д учруулж мэдэх аюулын тухай дахин мэдэгдлээ. Америкийн Хилчдийн үйлдвэрчний эвлэлийн радио станцад ярилцлага өгөх үеэрээ тэрээр сэтгүүлчийн, олон нийт хоёр дахь “есдүгээр сарын 11” болох юм биш байгаа гэж эмзэглэж байна гэсэн асуултад “Үнэхээр тийм” гэж хариулжээ.
“Үнэхээр маш олон муу зүйл болж байна. Одоо манай оронд ирж байгаа иргэдийн зүгээс халдлага болж мэднэ. Би үүнд эмзэглэж байна” гэж Трамп хэлсэн байна.
Тэрээр дүрвэгсдэд орогнох эрх олгохдоо маш анхааралтай хандах ёстой гээд ялангуяа Сирийн дүрвэгсдийг хүлээж авахын эсрэг байдгаа хэлжээ. “Сирийн дүрвэгсдээс илүү манай оронд тулгамдсан асуудал хангалттай байна. Тэгээд ч бид тэднийг сиричүүд гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэд хаанаас ирж байгааг бид мэдэхгүй, магадгүй “Лалын улс” бүлэглэлээс ирж байгаа ч юм бил үү” гэж тэрбумтан хэлсэн байна.
Трампын хэлж байгаагаар бол гар утсан дээрээ алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн бэлгэ тэмдэг наасан хүмүүс АНУ-д ирж байгаа гэнэ.
Трамп бол цагаачлалыг хязгаарлахыг уриалдгаараа нэрд гарсан хүн. Тэрээр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглох хэрэгтэй гэж уриалж байсан бол Мексикийн хил дээр хана босгоё гэж байсан удаатай.
АНУ-ын төрийн тэргүүний судалд дэвшихээр намаасаа ганцаар үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп дүрвэгсдийн АНУ-д учруулж мэдэх аюулын тухай дахин мэдэгдлээ. Америкийн Хилчдийн үйлдвэрчний эвлэлийн радио станцад ярилцлага өгөх үеэрээ тэрээр сэтгүүлчийн, олон нийт хоёр дахь “есдүгээр сарын 11” болох юм биш байгаа гэж эмзэглэж байна гэсэн асуултад “Үнэхээр тийм” гэж хариулжээ. “Үнэхээр маш олон муу зүйл болж байна. Одоо манай оронд ирж байгаа иргэдийн зүгээс халдлага болж мэднэ. Би үүнд эмзэглэж байна” гэж Трамп хэлсэн байна.

0 Сэтгэгдэл