Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумыг хатуу хучилттай авто замаар холбоно
Т.ЦЭЛМЭГ
Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумыг хатуу хучилттай авто замаар холбох зам, барилгын ажлын нээлт өнгөрсөн амралтын өдөр Зүүнбүрэн суманд боллоо. Нийтдээ 118.5 км хатуу хучилттай авто зам барих ажил ийн эхэлж буй юм. 2017 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх аж. Авто зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ. Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх концессын гэрээгээр хэрэгжих уг хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор аялал жуулчлал таатай хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Түүнээс гадна хэрэглэгчдэд цаг алдалгүй шинэ хүнс ногоо нийлүүлэх бололцоотой.
Авто замын төслийн зам барилгын ажлыг нээх ёслолыг, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж үг хэлсэн юм. Тэрээр “Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хот болж хөгжинө. Ингэхийн тулд зам тээврийн бүтэц хамгийн чухал нь. Газар тариалангийн бүтээгдэхүүн, хүнсний ногоогоо цаг алдалгүй хамгийн хурдан зөөвөрлөхөд энэ зам хамгийн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээв.
Гүйцэтгэгч “Монгол ЛЗ зам гүүр” ХХК энэхүү замыг барихад итгэл хүлээлгэж буй Монгол Улсын Засгийн газарт баярлаж талархаж буйгаа хэлээд ажлаа хугацаанд нь дуусгаж өгнө гэдгээ орон нутгийн иргэдэд хэллээ. Нээлтийн ёслолд оролцсон иргэд олон жил хүлээгдсэн тус замын ажил эхэлж буйд баяртай байна. Сэлэнгэ аймаг газар тариалан төмс хүнсний нөгөө жижиг дунд үйлдвэрийн бүс нутаг гэдэг утгаараа дэд бүтцийн ажил эрчимтэй хэрэгжих нь чухал байдаг. Сүүлийн жилүүдэд сумдыг хатуу хучилттай хар замаар холбох ажил концессын гэрээгээр эрчимтэй хэрэгжиж байгаад талархал илэрхийлж байсан юм.
Т.ЦЭЛМЭГСэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумыг хатуу хучилттай авто замаар холбох зам, барилгын ажлын нээлт өнгөрсөн амралтын өдөр Зүүнбүрэн суманд боллоо. Нийтдээ 118.5 км хатуу хучилттай авто зам барих ажил ийн эхэлж буй юм. 2017 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх аж. Авто зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ. Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх концессын гэрээгээр хэрэгжих уг хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор аялал жуулчлал таатай хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Түүнээс гадна хэрэглэгчдэд цаг алдалгүй шинэ хүнс ногоо нийлүүлэх бололцоотой.

0 Сэтгэгдэл