УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зөвлөлтийн далбаа мандуулсан жолоочийг Латвид саатууллаа

Машин дээрээ зөвлөлтийн үеийн алх хадуур, таван хошуу бүхий улаан далбаа мандуулж явсан Эстони улсын харьяат нэгэн жолоочийг Латвийн нийслэлд өнгөрсөн бямба гарагт саатуулсан байна.
“Хотын гудамжаар зөвлөлтийн алх хадуурт улаан далбаа, георгиевын тууз мандуулсан нэгэн машин Вильнюс хотын гудамжаар явж байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан эргүүлийн машин явуулж саатуулжээ. Эстонийн тэр иргэн машин худалдаж авахаар Вильнюст ирсэн, латвид ийм бэлгэ тэмдгийг хориглосон гэдгийг ог мэдээгүй гэж мэдүүлсэн” гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Одоо түүнд захиргааны хариуцлага тооцож торгох юм байна.
Зөвлөлтийн болон нацистуудын бэлгэ тэмдэг ашиглахыг Литвийн парламент Сейм 2008 оны зургадугаар сараас хориглосон юм. Энэ баримт бичигт хас тэмдэг болон алх хадуур, улаан туг зэргийг ашиглах нь булаан эзлэлтийн үеийг сурталчилсан гэж үзнэ гэсэн байдаг юм байна.
2015 оны зун мөн Вильнюс хотын нэгэн иргэн зөвлөлт төрийг үндэслэн байгуулагч Владимир Ильич Лениний зурагтай футболк өмсч явсныхаа төлөө шүүхэд дуудагдаж байсан юм.

0 Сэтгэгдэл