Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлд 59,9 км урт дугуйн зам барина

Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилын хүрээнд зарим замд дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн замыг ашиглалтад оруулсан бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр барьжээ.
Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн байна. Мөн 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.
Нийслэлийн Автозамын газраас өгч байгаа мэдээллээр 2016-2020 онуудад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотод нийт 59,9 км урт дугуйн зам барихаар тусгасажээ. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас, бороо орсон ч өнгөө алдахгүй юм байна.

0 Сэтгэгдэл