Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Б.Ганхуяг: Саналын хуудас хүчингүй болсон тохиолдол зургаан удаа гарлаа


Манай сурвалжлах хэсэг өглөө 10:30 цагт Чингэлтэй дүүрэг УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог 30 дугаар хэсгийн хороонд очлоо. Хайлааст дахь 72 дугаар сургуульд байрлах 30 дугаар хэсгийн хороонд тус дүүргийн 15 дугаар хорооны 1-33 дугаар гудамжинд амьдардаг сонгогчид саналаа өгч байв. Санал хураах заалны үүдэнд олон иргэн дугаарлажээ.
30 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганхуягаас дараахь зүйлийг тодрууллаа.


-Иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцож байна вэ. Одоогийн байдлаар /10:30 цагийн үед/ хэчнээн иргэн саналаа өгөв?
-Ер нь, иргэдийн сонгуульд оролцох идэвх өндөр байна. Манай хэсэг нийт 2931 сонгогчтой. Одоогоор 410 хүн саналаа өгчихөөд байна. 11:00 цагт дахин дүнгээ нэгтгэнэ.
-Санал өгөх тухайд иргэд хэр мэдээлэлтэй байх шиг байна?
-Сонгуульд саналаа хэрхэн өгөх талаар мэдээллээ иргэд хангалттай авчээ. Гэхдээ санал бөглөхдөө алдаа гаргаж, саналын хуудас хүчингүй болгох тохиолдол гарч байна. Энэ нь зарим иргэдийн мэдлэг, боловсролын төвшин доогуур зэргээс шалтгаалж байна л даа. Уг нь, тухайн сонгогчдод саналаа хэрхэн бөглөхийг тайлбарлаж өгч байгаа.
-Саналын хуудсаа буруу бөглөсөн тохиолдол хэд гарсан бэ?
-Зургаан удаа гарлаа.  
-Хэчнээн хүн ажиглагчаар оролцож байна вэ?
-17 ажиглагч байна. 14 нь нам, эсвслийг, гурав нь төрийн бус байгууллагыг төлөөлж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан