УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Британийн цагдаа нар “Аллах өршөө” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйлаа
Английн баруун нутгийн Их Манчестр гүнлэгийн цагдаагийн байгууллага терроризмын эсрэг нэгэн сургуулилтынхаа үеэр “Аллах өршөө” гэсэн үг хэрэглэснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйсан байна.
Хэргийн учир нь цагдаагийн тусгай ажиллагааны хэсэг терроризмын эсрэг ажиллах сургуулилт хийх үеэр алан хядагчийн дүрд тоглосон ажилтан нь “гар хийцийн бөмбөг” “дэлбэлэх”-ийнхээ өмнө дүрээ үнэмшилтэй болгох гээд “Аллах акбар” буюу аллах өршөө гээд хашгирчихсан юм байна.
Хууль сахиулагчдын бодлоор бол энэ нь маш хариуцлагагүй, олон нийтийг буруу үзлээр эмзэглүүлсэн үйл явдал юм байна. Ийм ч учраас Их Манчестрын цагдаагийн тэргүүн Тони Ллойд “Сургуулилтын үеэр хэлсэн энэ үгийг олон нийтийн дунд эсрэг, манай гүнлэгийн нутагт таарахгүй үг хэллэг гэдгийг анхааралгүй хэрэглэчихлээ.Бид уг нь ингэж төлөвлөөгүй юм” гэжээ.
Үүний зэрэгцээ Ллойд манай гүнлэгийн хууль сахиулагчид терроризмын эсрэг чадварлаг тэмцэж чадахаа энэ сургуулилтын үеэр харулж чадлаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
Английн баруун нутгийн Их Манчестр гүнлэгийн цагдаагийн байгууллага терроризмын эсрэг нэгэн сургуулилтынхаа үеэр “Аллах өршөө” гэсэн үг хэрэглэснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйсан байна. Хэргийн учир нь цагдаагийн тусгай ажиллагааны хэсэг терроризмын эсрэг ажиллах сургуулилт хийх үеэр алан хядагчийн дүрд тоглосон ажилтан нь “гар хийцийн бөмбөг” “дэлбэлэх”-ийнхээ өмнө дүрээ үнэмшилтэй болгох гээд “Аллах акбар” буюу аллах өршөө гээд хашгирчихсан юм байна.

0 Сэтгэгдэл