Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сирийн гал зогсоох үйлст 90 суурин газар нэгдлээ

Сирид гал зогсоож намжмал байдал тогтоох энхийн үйлст санал нэгтэй нэгдсэн суурин газрын тоо 99 хүрлээ. Дайсагнагч талуудын гал зогсоох төвийн мэдээлснээр бол сүүлийн нэг хоногт л гэхэд Хомс, Хама гэдэг хоёр мужийн хоёр суурингийн төлөөлөгч намжмал байдлын гэрээнд нэгдэхээ илэрхийлсэн байна. Хамад гэхэд л зэвсэгт бүлэглэлийн хээрийн командлагч нь гал зогсоохыг зөвшөөрч хэлэлцээр хийжээ.

Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож энхтайван тогоох мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн бүлэглэлийн тоо 53-т хүрлээ гэж эн тайван тогтоох төвийн мэдээлд дурдсан байна.
Өнгөрсөн нэг хоногт Сирийн олон мужид л гал зогсоох хэлцэл мөрдөгдөж эхэлсэн  боловч Алеппо, Латакия мужид л буудалцаан гарч байжээ.

Алеппо хотод л гэхэд "Джейш аль-Ислам"-ын зэвсэгт бүлэглэлийнхэн Аз-Загра дүүрэг рүү миномётоор гал нээсэн байна. Латакия мужид "Ахрар аш-Шам" бүлэглэлийн цэргүүд Бариша суурингийн ойр байсан Сирийн засгийн газрын цэргийн салаа руу гал нээсэн хэрэг гарчээ.

Нэгэнт байлдааны ажиллагааг зогсоох талаар орос, америкийн  талууд мэдээлсэн болохоор Сирид байгаа оросын зэвсэгт хүчний талаас хариу гал нээгээгүй гэж РИА Новости агентлаг мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан