Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
С.Батболд: Сонгууль шударга болтугай
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд гэргийн хамт өнөөдөр 11 цаг 20 минутад  Нийслэлийн Хан-Уул дүүргийн  УИХ-ын 21 дүгээр тойрог, НИТХ-ын 2 дугаар тойргийн 26 дугаар хэсгийн санал авах байранд  саналаа өглөө. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ“ Нар хур тэгширсэн энэ сайхан өдрийн халуун мэндийг монгол түмэндээ хүргэе.  
Нийт ард түмэн, сонгогч түмэндээ төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон  НИТХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Улс орны маань хөгжил дэвшил улам эрчтэй, ард түмний маань амьдрал илүү сайхан байхын ерөөлийг  дэвшүүлж байна. Ард түмний минь сонголт мэргэн байна гэдэгт би  итгэлтэй байна. Монгол улс маань мандан бадартугай. Монголчууд бид хамтдаа улам ихийг бүтээх болно . Сонгууль шударга, зөв сайхан  болох болтугай ” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан