АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Мөнхийн үсэг” компани хэвлэсэн 5000 орчим саналын хуудсанд алдаа гарчээ
Улаанбаатар хотын сонгуулийн хэсгийн тойргоос 5000 ширхэг саналын хуудсыг автомат машин уншихгүй байсан тохиолдол гарчээ. Үүнээс үүдэн хуурамч саналын хуудас илэрлээ хэмээн албаны хүмүүс СЕХ-нд ханджээ. СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас энэ талаар тодруулахад “Бид энэ мэдээллийг өглөө хүлээж авсан. 5000 гэдэг тоо ор үндэсгүй, тодорхой тоо дурьдах боломжгүй ч үүнээс харьцангуй цөөн хуудас байгаа гэсэн. Тухайн хэсгийн хорооны даргыг дуудаж уулзан асуудлыг тодруулахад санал тоолох хуудсын хэмжээ зөрсөн байсан. Энэ нь “Мөнхийн үсэг” компанийн хэвлэлтийн алдаа байснаас биш хуурамч саналын хуудас байгаагүй. Саналын хуудсны нууцлал бүгд байсан хэдий ч хэмжээ нь мм-ээр зөрсөн учраас машин нь уншихгүй тохиолдол гарсан. Дээрх саналын хуудсыг лацадсан байгаа. Сонгууль дууссаны дараа асуудлыг шалгах болно” гэсэн хариултыг өгчээ.
У.Бадам
У.Бадам
0 Сэтгэгдэл
























