Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Б.Чулуудай: Оффшорт бүртгэлтэй компани, данс, мөнгө ч байхгүй

Оффшорт “Стратежик майнинг” компаниар бүртгүүлсэн хэмээн нийтэд дэлгэгдээд буй Б.Чулуудайтай холбогдов.
-“Стратежик майнинг” компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ. Одоо ажиллаж байгаа юу?
-Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан ч 2013 онд хаагдсан. Хүн бүр уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад л хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан.
-Гол нь аавтай чинь холбож улстөржүүлж ойлгоход хүрээд байна?
-Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байсаар хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч ам.долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимаар хэлэхэд би хар багаасаа иргэний эрхээ эдэлж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улстөрч хүн данс нээвэл хардагдах л байх. Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголт шүү. Энийг зориуд хутгаад, улстөржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч, цацаж байгаа гэж харж байна.
-Тэр хүснэгтийг харж байхад таны нэр дээрх Виржинийн арлуудад бүртгэлтэй “Стратежик майнинг”-ийн ард defaulted гэсэн тайлбар байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Үйл ажиллагаа явуулалгүй хаагдсан гэсэн тайлбар. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй. Уг нь оффшор бол төрийн албан тушаалтан биш иргэн Чулуудай нарын хувьд чөлөөтэй бүс. Бүртгүүлэх маш амархан. Сингапурын хуулийн зөвлөгөө өгөх компани хариуцаад албан ёсоор хууль номын дагуу л бүртгэгдсэн. Ахин хэлэхэд би одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулийг зөрчилгүй энэ компанийг бүртгүүлсэн. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно.

-Таны нэр дээр байсан “Грандлайн” компани Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож, 5 тэрбумыг авсан гэдэг мэдээлэл улс төрийн нэг хөзөр болчихоод байна. Түүнтэй энэ мэдээг мөн холбож тайлбарлаж байна?
-“Грандлайн” компани нэгдүгээрт иргэдийн 70 хувийн буюу олонхийн саналаар сонгогдсон. Иргэд өөрсдөө шийдсэн. Хоёрдугаарт “Грандлайн” компанийн дансанд 5 тэрбум төгрөг төсөл хэрэгжүүлэгч консорциумын толгой компанийн дансаар орж ирсэн өдөртөө дэд бүтцийн компаниудад шилжсэн. Нэг ч төгрөг үлдээгүй.
Мөнгө санхүүгийн баримтаар энэ бүхэн нотлогдоно. Гуравдугаарт, өнгөрсөн жил “Бэрэн” компанид тэр бүх ажлыг хүлээлгэн өгсөн. Хангай хотхон гээд хамгийн үлгэр жишээ хорооллыг барьж босгосон компани. Би улс төрийн хэрүүл, хов живээс залхаж төслөөс татгалзсан. Дөрөвдүгээрт, төслөөс хохирсон нэг ч иргэн байхгүй. Газраа чөлөөлсөн 20 гаруй айл байрандаа орсон. Үлдсэн нь шинэ сууцаа хүлээгээд түрээсийн байранд байгаа. Удахгүй шинэ байрандаа орно.

0 Сэтгэгдэл