Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 5, 0 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Дөрөвдүгээр сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөх хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл