Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.Болормаа: Дөрвөн хүн саналын хуудас дахин авсан
/УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог, НИТХ-ын 12 дугаар тойргийн 36 дугаар хэсгийн хорооны дарга/

-Сонгогчдийн нэрсийн жагсаалтанд хэчнээн хүн байгаа вэ?
-Өглөө долоон цагт үүдээс нээснээс хойш сонгогчид тасралтгүй ирж байгаа. Өмнөх жилүүдийг бодоход хүмүүс сонгуульд их идэвхтэй хандаж байна.1864 сонгогч санал өгөх ёстой. 12 цагийн байдлаар 431 иргэн саналаа өгчээ.
-Намуудын ажиглагчаар хэдэн хүн ажиллаж байгаа бол?
-Нам, эвсэл,бие даан нэр дэвшигчийнх гээд 11 хүн ажиллаж байна.
-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн саналаа өгсөн бэ?
-Зургаан хүн санал өгсөн. Холбогдох хүмүүсийг байлцуулан лацадсан тэр хэвээрээ байгаа. Санал тоолох үйл ажиллагаа 20 цаг дуусангуут дээрх хүмүүсийн саналыг автомат машинаар уншуулах ёстой.
-Буруу тэмдэглэгээ хийж саналын хуудас дахин авах тохиолдол гарч байна уу?
-Байгаа. Одоогоор дөрвөн хүн саналын хуудас дахин авлаа.
-Сонгогчдын хувьд санал өгөх талаар хэр мэдээлэлтэй байна. Намайг саналаа өгөхөд хэдийг дугуйлах билээ гээд хоёр ч хүн асуулаа?
-Хэсгийн хорооны үүдэнд зогсч буй ажилтан сонгогчдод тодорхой хэмжээний тайлбар өгч хийгээд оруулж байна. Шинэлэг зүйл олон гэхэд сонгогчид харьцангуй мэдээлэл сайтай байгаа ажиглагдсан.
-Сонгогчдын нэрийн жагсаалтанд байхгүй хүмүүс ирж байна уу?
- Хоёр хүн ирсэн. Хуульд заасны дагуу санал өгөх боломжгүй гэдгийг нь хэлээд л явуулсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан