Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг дэмжихээр 110 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпорац орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахдаа “Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгуулагуудад шаардлагатай санхүүжилтийг олгох зорилгоор үнэт цаас гаргах хэрэгтэй болсон. Тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд үнэт цаас гаргах нь чухал байгааг онцлов. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад арилжааны банкууд барилгын салбарт олгох зээлээ хумьсан, санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтайн улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажил удааширч байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн нэгж талбарт газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчид баталсан бол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 19 төсөл хэрэгжүүлэгч 3400 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийт 117 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд энгийн хаалттай үнэт цаас гаргах замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж тооцжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, НОСК-ийн нэрээр үнэт цаас гаргах асуудлыг дэмжлээ. Ингэснээр арилжааны банкууд НОСК-ийн үнэт цаасыг худалдан авч, барилгын компаниудад хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох боломж бүрдэж байна. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм. НИТХ-ын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцуудыг худалдаалах, эрэлтийг нэмэгдүүлэх зэргээр аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөхөд нь дэмжлэг үзүүлэх нь чухал гэжээ.

0 Сэтгэгдэл