Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АСЕМ-ыг чиглэсэн тусламж ирэв
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол баасан гарагт болов.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаныхан болон Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад олгох тавилга зэрэг байгаа юм.
Тусламжийн эхний хэсэгт гудамж, зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын нэг машин зэргээс гадна цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Тусламжийн үлдсэн хэсгийг энэ тавдугаар сардаа багтан нийлүүлэхдээ БНХАУ-ын мэргэжилтнүүд ирж машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгаж, ажилд бэлтгэх болон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтууд зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл