Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ангарск хотын ахмад дайчдад зориулж үзэсгэлэн гаргажээ
Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей ОХУ-ын Ирку мужийн Ангарск хотын “Ялалт” музейтэй хамтран ажиллах гэрээний дагуу Ялалтын баярын 71 жил, Ангарск хотын 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Зөвлөлтийн харилцаа 1921-1946 он”, “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Ангарск хотын ахмад дайчид, хүүхэд залуучуудад дэлгэн толилуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Ангарск хотын даргын орлогч, ИТХ-ын дарга, Соёлын асуудал эрхэлсэн газрын дарга, мэргэжилтнүүд болон музейн удирдлага хамт олон, ахмад дайчид, хүүхэд залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Түүнчлэн дээрх музейн хамт олон 2010 оноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлсэн Модны сийлбэрийн музейгээр зочилжээ. 10 орчим орны 130 гаруй бүтээл дэглэгдсэн музейн Монголын уран бүтээлчидийн бүтээл хамгийн ур хийцтэй нь байсан гэнэ. Мөн тэд Ангарск хотын “Цаг”-ны музейгээр ч орсон байна. Орон орны ховор эртний, үнэт металл, өнгөт чулуу, керамик зэрэг төрөл бүрийн металаар хийгдсэн усан, элсэн, хөгжимт аялгуу эгшиглэдэг 1500 гаруй цаг дэглэгдсэн маш сонирхолтой байсан аж.
Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей ОХУ-ын Ирку мужийн Ангарск хотын “Ялалт” музейтэй хамтран ажиллах гэрээний дагуу Ялалтын баярын 71 жил, Ангарск хотын 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Зөвлөлтийн харилцаа 1921-1946 он”, “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Ангарск хотын ахмад дайчид, хүүхэд залуучуудад дэлгэн толилуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Ангарск хотын даргын орлогч, ИТХ-ын дарга, Соёлын асуудал эрхэлсэн газрын дарга, мэргэжилтнүүд болон музейн удирдлага хамт олон, ахмад дайчид, хүүхэд залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

0 Сэтгэгдэл