Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Авлигатай тэмцэх газрын даргад Х.Энхжаргалыг санал болголоо
Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулахаар Засгийн газраас уржигдар өргөн мэдүүлсэн ч түүнээс чухал асуудал буюу Сонгуулийн хуультай холбоотой яаралтай шийдэх нөхцөл байдал үүссэн нь хойшлуулах нэг шалтгаан болов.
Харин өөр нэг томилгоо энэ долоо хоногт хийх нь. Өөрийнх нь хүсэлтээр Н.Ганболдыг Авлигатай тэмцэх газрын даргаас чөлөөлөөд 21 хоногийн хугацаа өнгөрсөн. Түүний оронд Ерөнхийлөгчөөс Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д өчигдөр санал хүргүүлсэн байна.
Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа аж.
Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар санал болгосон хэмээв.
Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулахаар Засгийн газраас уржигдар өргөн мэдүүлсэн ч түүнээс чухал асуудал буюу Сонгуулийн хуультай холбоотой яаралтай шийдэх нөхцөл байдал үүссэн нь хойшлуулах нэг шалтгаан болов. Харин өөр нэг томилгоо энэ долоо хоногт хийх нь. Өөрийнх нь хүсэлтээр Н.Ганболдыг Авлигатай тэмцэх газрын даргаас чөлөөлөөд 21 хоногийн хугацаа өнгөрсөн. Түүний оронд Ерөнхийлөгчөөс Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д өчигдөр санал хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл