Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
МИАТ ТӨХК ОХУ-ын агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажиллаж агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, харилцаа холбоо тогтоох ажлыг эхлүүлэх, ОХУ-д зохион байгуулагддаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт өнөөдөр биеллээ олж ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх анхны гэрээнүүдийг байгуулж хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж чадлаа.
МИАТ компани тус гэрээний хүрээнд  “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан