Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Баянхонгор аймгийн Галуут сум “Улсын тэргүүний сум” болж 100 саяар шагнуулав

Үе үеийн түүхэн амжилтынхаа хүчээр Баянхонгор аймгийн Галуут сум улсын тэргүүний сум боллоо. Аймагтаа анхдагч тэргүүний сум болсон тэдний амжилтийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа Галуут суманд өчигдөр болсон юм. Тэргүүний сумын өргөмжлөлийг гардуулж өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон аймгийн удирдлагууд, сумын иргэд оролцлоо.

“Хүний хөгжил нутгийн ирээдүй” гэсэн зорилго тавьсан энэ сумынхан сүүлийн 5 жилд гаргасан амжилтаараа аймагтаа эхний 1-2-р байранд тогтмол оржээ. Сумын Эдийн засгийг тогтвортой өсгөсөн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эхийн эндэгдэлийг тэгэлсэн, мал сүргийг тогтвортой өсгөсөн амжилтийг үзүүлсэн байна. Анх 1923 онд байгуулагдсан Галуут сум өдгөө 4000 орчим хүн амтай 240 мянган толгой малтай. Уул уухайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт энэ суманд үр өгөөжөө өгсөнийг сумын засаг дарга хэлж байлаа. Сүүлийн 4 жилд Суманд хийгдсэн бүтээн байгуулалтаас дурдвал цагдаагийн байр, сургуулийн дотуур байрны их завсар, шинэ спорт заал, услалтын систем, усан оргилуур бүхий хүүхдийн тоглоомын талбайг нэрлэж болох юм. Услалтын системийг нэвтрүүлсэнээр сумын иргэд газар тариалан эрхлэх боломж олдож өдгөө 500 га газарт хүнсний ногоо тэжээлийн ургамал тариалж байна. Сумын тамгын газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж өгдөг учир өрх бүр ажилтай орлоготой болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын хүрээнд Мандал багийг сумын төвтэй цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, Хайрхан багт гар утасны сүлжээ оруулах ажлыг эхлүүлжээ. Мандал суманд хийгдэж байгаа энэ ажлыг дэмжихээр аймгийн засаг дарга 100 сая төгрөг олгосоноо мэдээлсэн юм.

Шагнал гардуулах ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ: Улсын тэргүүний сум шагналыг Засгийн газраас бүсчилж олгодог юм. Галуут сумын тухайд Хангайн бүсийн 6 аймгийн 100 гаруй сумдтай ажил үйлсээрээ өрсөлдөж шалгарч чаджээ. Гол нь төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах тал дээр шинэ менежмент хийж чадсан байна гэдгийг онцолсон бол УИХ-ын гишүүн Д. Ганбат: Улсын хөгжил сумаас эхэлдэг. Сум сайхан бол аймаг сайхан, аймаг сайхан бол улс маань сайхан болж чадна, бид сэтгэл гаргаад ажиллавал бүтээж хөгжүүлж чадах том жишээ Галуут сум боллоо гэдгийг онцоллоо.

Засгийн газраас олгодог Улсын тэргүүний сумын шагналыг 100 сая төгрөг дагалдаж байгаа. Харин аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс Галуут суманд нэмж 100 сая төгрөг гардуулж өглөө. Сум орон нутгийн хөгжилд бага гэхгүй хөрөнгө оруулалт чухал гэдгийг сумын удирдлагууд бидэнд хэлж байлаа.
Орон нутагт ажил амьдрал өнгөтэй өөдрөг цэцэглэдэгийн тод жишээг ийнхүү галуут сумынхан харуулж байна. сумд хийсэн бүтээн байгуулалт малчин иргэдэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг нэг дор төвлөоүүлсэн гээд дурдах амжилтууд энэ суманд олон бий.

0 Сэтгэгдэл