Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ОХУ-д сурдаг сонсогчид ХӨСҮТ-д эмнэлгийн тоног төхөөрөмж явуулжээ
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас олон хүүхэд амь насаа алдсан нь олны анхаарлыг татаад байна.
ОХУ-д цэргийн сургуульд сурч буй манай сонсогчид хандив цуглуулан анагаах чиглэлийн аппарат ирүүлсэн тухай сайн мэдээ ирлээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүд худалдан авчээ.
"Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэх мэт багаж тоног төхөөрөмжүүд илгээмжид нь багтжээ. Өнөө өглөө эдгээр аппаратуудыг БХЯ, ЗХЖШ-ын албаны хүмүүс Үндэсний Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
ОХУ-д цэргийн сургуульд сурч буй манай сонсогчид хандив цуглуулан анагаах чиглэлийн аппарат ирүүлсэн тухай сайн мэдээ ирлээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүд худалдан авчээ."Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэх мэт багаж тоног төхөөрөмжүүд илгээмжид нь багтжээ. Өнөө өглөө эдгээр аппаратуудыг БХЯ, ЗХЖШ-ын албаны хүмүүс Үндэсний Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
0 Сэтгэгдэл
























