Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэлээ
Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад үе үеийн генералууд болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд генерал цол хүртсэн генералууд, энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэхүү тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе гэлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэндчилгээг уламжиллаа.

Засгийн газар улс орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг, цагдаагийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаад оролцох чадвар боломжийг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцлоод Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны аюулгүй байдлыг хангах, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн багц хуулийг баталгаажуулж хэрэгжүүлснээр төрийн цэргийн шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлнэ гэж үзэж байна. Энэ үйлсэд генералуудын мэдлэг, дадлага туршлага, манлайлал үлэмж ач холбогдолтой гэдгийг тодотголоо.
Мөн тэрээр генералууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн, ажлын амжилт хүсч, сайн сайхныг ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл