Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Өнөөдөр Майдар эргэнэ
Хаврын адаг сард тохиодог Майдар эргэх их ёслол өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд 10:00-12:30 цагт болно.

Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан Майдар бурханы шашинтай золгож, ном сонсох, түүний залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр уг зан үйлийг хийдэг билээ. Хүрээ хийдүүд Майдар эргэхдээ алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засч залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт үдлэн эргэдэг.
Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы хоёр талд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суваргын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус газар уяад түмэн олонд адис хүртээдэг. Гандантэгчинлэн хийдийн шар хэрэмний гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн, Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Энэ нь Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйл юм. Таван их номын хүрдэнг эргүүлэх дайтай номын буян хурдаг тул сүсэгтэн олон даган ерөөл талбидаг уламжлалтай.
Олуулаа хийсэн буяны үр ард олон, хүн зонд амар амгалан хайрладаг жамтай.

0 Сэтгэгдэл