“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Миний Монгол бичиг” улсын анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо
Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Миний Монгол Бичиг” Монгол туургатны улсын анхдугаар уралдаан энэ сарын 22-25-нд болж, дүнгээ гаргалаа.
ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагч болон хүрээ хийдэд шавилан суугаа лам хүүхдүүд (дунд, ахлах анги), мэргэжлийн болон бага ангийн багш, насанд хүрэгчид, бүтээл гэсэн дөрвөн ангилалд явагдсан тус уралдаанд 500 гаруй хүн 320 орчим бүтээл ирүүлжээ. Ийнхүү уралдааны комисс дүнгээ гаргаж, сурагч, лам хүүхдийн ахлах ангийн ангиллын тэргүүн байрт Дорноговь аймгийн Замын–Үүд сумын нэгдүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Одбилэг, сурагч, лам хүүхдийн дунд ангийн ангиллын тэргүүн байрт Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Сувд-Эрдэнэ, Насанд хүрэгчид ангиллын
тэргүүн байрт МУБИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Номин-Эрдэнэ, Мэргэжлийн болон бага ангийн багш нарын ангиллын тэргүүн байрт Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн багш Д.Сэнгээ, Бүтээлийн ангилалд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Урандөл нар тэргүүн байр эзэлсэн бол “Шилдгийн шилдэг”-ээр шашны их сургуулийн оюутан Н.Балжинням, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан Б.Золзаяа нар шалгарчээ. Түүнчлэн БСШУЯ-ны “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шашны их сургуулийн Монгол бичгийн багш Б.Жамбал, Хөвсгөл аймгийн Галт сумын дунд сургуулийн багш Н.Ариунтунгалаг, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн багш Б.Сэнгээ нар энгэрээ мялаав.
“Миний Монгол бичиг” улсын уралдаан цаашид уламжлал болон зохион байгуулагдах юм. “Монгол бичиг идэвхтэй сурч байгаа хүмүүсийн тоо өсч байгаад баяртай байна. Учир нь Монгол бичигт тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийн оюун санааны дархлаа гээд олон зүйлс багтдаг. Уралдааны удирдамжийг фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулсан хэдий ч маш олон хүн ирсэн байсан” хэмээн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц шагнал гардуулах үеэр хэлсэн юм.

0 Сэтгэгдэл