Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
“Эрдмийн баяр”-ыг хөдөө хээр, амралт зусланд хийхийг хориглов
Энэ жил нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221320 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд суурь боловсролыг 8578, бүрэн дунд боловсролыг 13946, нийтдээ 26102 суралцагч төгсч буй. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот, дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг уриалж “Ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баярыг зохион байгуулах” зөвлөмж гаргажээ.
Зөвлөмждөө төгсөгчдийн эрдмийн баярыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах, тайлант өдөрлөг, гэрчилгээ гардуулах ёслол хийж, төгсөгчдийг шагнах урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулахыг хүсчээ. Түүнчлэн хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэх, сурагчдаас зохион байгуулалтайгаар мөнгө хураамж авахгүй байх, эцэг эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулахыг дүүргийн Боловсролын хэлтэс сургуулийн захирлуудад чиглэл өгсөн байна.
Энэхүү зөвлөмжийг нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиуд дагаж мөрдөх ёстой юм байна.
Энэ жил нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221320 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд суурь боловсролыг 8578, бүрэн дунд боловсролыг 13946, нийтдээ 26102 суралцагч төгсч буй. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот, дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг уриалж “Ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баярыг зохион байгуулах” зөвлөмж гаргажээ. Зөвлөмждөө төгсөгчдийн эрдмийн баярыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах, тайлант өдөрлөг, гэрчилгээ гардуулах ёслол хийж, төгсөгчдийг шагнах урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулахыг хүсчээ. Түүнчлэн хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэх, сурагчдаас зохион байгуулалтайгаар мөнгө хураамж авахгүй байх, эцэг эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулахыг дүүргийн Боловсролын хэлтэс сургуулийн захирлуудад чиглэл өгсөн байна.
Энэхүү зөвлөмжийг нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиуд дагаж мөрдөх ёстой юм байна.
0 Сэтгэгдэл
























