Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” захынхан мэдэгдэл шидэлцэв
“Нарантуул” худалдааны төвийнхөн Өргөдлийн байнгын хороонд хандсан билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө тус төвд гал гарсан юм. Гэтэл захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” хэмээн гарын үсэг зурвал худалдаа эрхлэх зөвшөөрөл өгнө гэжээ. Удаа дараа ингэж шахаж, шаардах болсон тул УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Харин тус Байнгын хорооноос “Нарантуул” худалдааны төвийн удирдлага, хохирогчдын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулж, гал гарсан шалтгааныг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах болон түрээслэгчдийн эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Түүнээс гадна түрээслэгчдийн хүсэлтээр өнгөрсөн бямба гарагт “Нарантуул” худалдааны төвд Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл ажиллаж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг тус захын удирдлагуудад хүргүүлсэн байна. 

Харин өчигдөр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчдээс Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданг шоу хийж, тэнд худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж буйг буруутгаж албан бичиг явуулсан юм. Нийт түрээслэгчдийг төлөөлж ирлээ хэмээн сонгуулийн шоу хийсэн үйлдэл дахиж гаргахгүй байхыг хүсч. Тэдний мэдэгдэлд ““Нарантуул” захын 15000 гаруй ажлын байранд 100 мянга орчим хүн ажил амьдралаа залгуулдаг бөгөөд бид таниас болон улсаас цалин, тэтгэмж нэхдэггүй бор зүрхээрээ яваа, Монгол Улсын иргэд. Та бидний ажил амьдралаа залгуулдаг ажлын байрыг хураан авч хэнд өгөх гээд байгааг мэдэхгүй ч, танаас ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн нэрийг барьж сонгуулийн шоу хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ бидний мэдэгдлийг үл ойшоож, бидний ажлын байрыг хэн нэгэн түрээслэгч биш этгээдэд, өөр хүмүүс авч өгөхийг санаархсан үйл ажиллагаа явуулбал бид хатуу тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Үүнд нь Өргөдлийн байнгын хорооноос дараахь мэдэгдлийг хариу болгон илгээсэн байна. “УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хуулийн хүрээнд ажилласан. Зарим  нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг нийт түрээслэгч,  хамааралгүй,  түрээслэгч бус  этгээдүүдийн өмнөөс ямар нэг  үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу барьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан