Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Истанбул хотын захирагч Кадир Топбашийн албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Истанбул хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул, Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын төлөөлөл багтсан байна. Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбашийн айлчлал 2 өдөр үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл