Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Тун удахгүй гахайн эрхтнийг хүнд шилжүүлэн суулгана

Хятадын Нанкин хотын Анагаах ухааны их сургуулийн хэсэг эрдэмтэн энэ оны сүүлч гэхэд гахайн эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах судалгааны ажлыг дуусгана гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Ингэхээр ойрын 2-3 жилд амьтны эрхтнийг шилжүүлэн суулгах туршилтууд хийх юм байна. Шинжлэх ухааны энэ туршилтын удирдагч Дай Ифанийн хэлж байгаагаар бол юун түрүү гахайн нүдний бүрхэвч, арьсыг авч болох гэнэ. Храин зүрх, бөөр, элэгний хувьд хүнд шилжүүлэн суулгаж болох эсэх талаар дахиад таван жилийн судалгаа шинжилгээний ажил шаардлагатай юм байна.
Гахайн эрхтнүүд нь генетикийн хувьд хүнд шилжүүлэн суулгах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна. Хамгийн гол нь тэднийг вирус, нянгаас маш сайн цэвэрлэж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ёстой.
Эрдэмтэд ердийн гахайны эсээс авч хүний биед суулгаж туршихад урган төлжиж байсан нь ийм итгэл үнэмшил бий болгожээ.
Хятадын эрдэмтэд одоо гахайг клоны аргаар хувилах туршилт хийж байна. Эрдэмтдийн энэ туршилт амжилттай болбол эрхтэн шижлүүлэн суулгах мэс заслын үнэ өртөг хямдрах юм. Гахайн нүдний бүрхэвч гэхэд л 1500 доллар байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл