Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.
2010 онд батлагдсан тус хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг байршлыг тодорхойлж, тусгасан ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжин тэлсэн учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулвал зарим барилга, орон сууцны хүүг 5 хувь болгох боломжтой болох юм байна.
Мөн тэрээр түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпораци бүртгэснээс 2368 иргэний материал холбогдох шаардлага хангаж, баталгаажсан байна. Цахим сугалааг 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой асуултад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ гэж хариуллаа.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.

0 Сэтгэгдэл