Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Долоо хоногийн аль гарагт хүмүүс илүүтэй нас бардаг вэ
Америкийн эрдэмтэд 15 жилийн ажиглалт дээрээ үндэслээд долоо хоногийн ямар гарагт хүн илүүтэй их нас бардаг, гэхдээ юунаас болж хорвоог орхидгийг тооцож гаргасан байна.
Судалгааны дүнгээс харахад бямба гарагт хамгийн их нас бардаг бол долоо хоногийн өдөр тус бүрт нас бардаг шалтгаан нь өөр өөр байна гэнэ.
Эрдэмтэд 1999-2014 онд нас барсан 39 орчим сая хүний мэдээллийг үндэслэн дараах гаргалгаа хийжээ.
Бямба гарагт 5,7 сая хүн ерөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол ням гарагт 5,6 сая хүн нас барж.
Даваа гарагт ихэвчлэн зүрх судасны өвчнөөр өөд болдог байхад мягмар гарагт ханиад, амьсгалын замын өвчнөөс болж нас бардаг нь харагджээ.
Пүрэв гарагт өөд болоочдын тун бага хэсэг нь зүрхний шигдээсээр нас барсан дүн гарч. Баасан гарагт ихэвчлэн мансууруулах бодис ихээр хэрэглэсэн, мөн л зүрх судасны өвчин нас барах үндсэн шалтгаан болох нь илүү байна гэжээ.
Золгүй тохиолдлоор нас барах явдал бямба, ням гарагт хамгийн их тохиодог гэнэ. Бямба гарагт автомашины ослоор 42 мянган хүн нас барсан байсан бол ням гарагт 39 мянган хүн. Харин баасан гарагт ослын улмаас 36 мянган хүн л өөд болсон дүн гарчээ.
Амралтын өдрүүдэд галт зэвсгийн улмаас амь алдагсад хамгийн их гардаг нь бас харагдаж. Бямба ням гарагт дунджаар 32 мянган хүн ийм шалтгаанаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
За тэгээд бямба гарагт хортой ургамал, амьтнаас болж 216 хүн нас барсан нь ням гарагийнхаас 47-оор их байжээ.
Америкийн эрдэмтэд 15 жилийн ажиглалт дээрээ үндэслээд долоо хоногийн ямар гарагт хүн илүүтэй их нас бардаг, гэхдээ юунаас болж хорвоог орхидгийг тооцож гаргасан байна. Судалгааны дүнгээс харахад бямба гарагт хамгийн их нас бардаг бол долоо хоногийн өдөр тус бүрт нас бардаг шалтгаан нь өөр өөр байна гэнэ.

0 Сэтгэгдэл