АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Мөнгө тараасныг илчилсэн Заг сумын малчдыг хүч хэрэглэн авч явахыг завджээ

Баянхонгор аймгийн Заг сумын малчдад мөнгө тараасан тухай мэдээлэл, бичлэг нийтэд ил болж, цацагдаад байгаа билээ. МАН-аас тус аймагт нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжээрэй гэж Заг сумын Баян-Улаан багийн малчин Цагаан болон Заг голын орчимд зусч байгаа хэд хэдэн айлд 10 мянган төгрөг өгсөнийг малчид гэрчилж байгаа юм. Баянхонгор аймгийн Ардчилсан нам сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн уг үйлдлийг нягталж шалгаад хуулийн дагуу шийдвэрлэж, өгөхийг хүсч сонгуулийн тойргийн хороо, хууль хяналтын байгууллагад хандсан. Эдгээр гэрчид хөндлөнгөөс ямар нэг дарамт, шахалт ирж болзошгүй хэмээн сумын Ардчилсан намынхан хамгаалалтад авсан байж. Гэтэл мөнгө тараасан тухай мэдээлэл өгсөн малчдыг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдэл гаргажээ. Урьд шөнийн 01:30 минутын үед ямар ч улсын номер дугааргүй хар өнгийн патрол маркийн машин болон Заг суманд МАН-ын сурталчилгаанд явж буй УАЗ 469 маркийн машинтай 10 орчим хүн мөнгө тараасан гэсэн мэдээлэл өгсөн Заг сумын малчдыг хүч хэрэглэн авч явахыг завдаж, улмаар энэ оролдлого нь бүтэлгүйтэж, зугтсан талаар мэдээлэл ирлээ. Энэ бусармаг үйлдлийг нь удахгүй баримттайгаар нийтэд дэлгэх юм байна.

0 Сэтгэгдэл