Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хаврын техникийн хяналтын үзлэг дуусжээ
Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв нь жилд 2 удаа нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгийг тус газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулдаг аж.
Тэгвэл энэ удаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/17 дугаартай тушаалын дагуу 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хаврын ээлжит үзлэгийг зохион байгууллаа. Энэ оны 07 сард зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээ тушаалаар батлагдсан хуваарьт хугацаанд багтаан холбогдох стандартын шаардлагуудыг бүрэн хангуулж техникийн хяналтын үзлэгт жигд, шуурхай хамруулахыг тус газартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. Үзлэгт хамрагдсан байдлыг хүснэгтээр харуулбал:

Тушаалаар батлагдсан хугацаанд үзлэгт хамрагдаагүй 179, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг НЗЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар смарт карт болон холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас хасуулаад байна.
Тус үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслүүдийн утаа хаялт стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн, гэрэлтүүлэх хэрэгслүүд дутуу асдаг, реклам сурталчилгааг тээврийн хэрэгслийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц байрлуулсан зэрэг зөрчлүүд ихээхэн илэрснийг арилгуулах арга хэмжээ аваад байна.
Техникийн хяналтын үзлэгийн төвд 2015 онд Нийслэлийн төсвийн 809 сая төгрөгийн хөрөнгөөр Германы “МАХА” фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийгдсэн. Хэмжилтийн өндөр нарийвчлал бүхий шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглан техникийн хяналтын үзлэг хийснээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналт сайжирч, үйлчлүүлэгчдэд өгөх мэргэжлийн зөвлөгөө илүү бодитой боллоо. Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн тохиргоо алдагдсан байгаа тохиолдолд тохируулж өгөх үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажил болж байна.
Мөн гэрлийн тохиргоо шалгах зориулалтын багажгүйгээр хананд их гэрлийг тусгаж тохируулах зааварчлагааг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг үндсэн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудад файлаар болон хэвлэмэл байдлаар хүргүүлсэн. Автомашины их гэрэл бүдэг асах шалтгаан, түүнийг засварлах талаар аж ахуйн нэгж байгууллагуудын техник хариуцсан инженер, техникийн ажилтнуудад тогтмол зөвлөгөө өгч байна.

0 Сэтгэгдэл