Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хан-Уулынхан Ц.Оюунгэрлийг дэмжиж байна

1990 онд Монголын ард түмэн “Хонхны дуу”-гаар сэрж, ардчилал, эрх чөлөөт нийгэмд хөл тавьж байлаа. Энэ цангинасан дууг дахин эгшиглүүлж, Монголын нийгмийг дахин сэрээх цаг мөч хаяанд тулан иржээ. Ийм үедээ л монголчууд өөрчлөлтийн эзэн Ардчилсан намаа үгүйлдэг. Тиймдээ ч 2012 оны сонгууль Ардчилсан намд ялагдах эрхгүй хариуцлагатай мөч.

Шинэ цагийн эхлэлийг тавих гараан дээр Ард­чилсан нам Ардчилсан Эмэг­тэйчүүдийн холбооныхоо тэргүүн Ц.Оюунгэрэлээ Хан-Уул дүүрэгт дэвшүүлэн ил­гээ­жээ. Сонгогчид ч бас түүнийг “Ногоон нүдэн лам”, “Америкт суралцсан тэм­дэглэл” гэх мэт бүтээлээр нь эртнээс мэдэх болсон ба шилдэг борлуулалттай номын эзэн, эрхэм номын хүнийг дэмжихдээ эргэлзэхгүй байгаа нь илэрхий харагдлаа. Эмэгтэйчүүдэд Монголын ард түмэн эргэлзээгүй итгэдэг ба Монголын төрд боловсролтой, хүнд сурталгүй хүн хэрэгтэй болсон энэ л цаг үед Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь олон хүнийг баярлуулж байгаа бололтой. Хан-Уулчууд шуурган дунд өнгөрүүлсэн 20 жилийн амьдралыг нь тогтоож, нар мандуулах хүн нь Ц.Оюунгэрэл хэмээн итгэжээ.

Нэр дэвшигч бүсгүй сонгуулийн төгсгөл ойртсон өдөр Яармагийнхантай уулзлаа. Түүнийг дэмжихээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн, дуучин Батцэнгэл, жүжигчин Амараа нар хүрэлцэн иржээ. Дуучин Батцэнгэл хэлэхдээ “Өөрчлөлт хэрэгтэй болсон цагт бидэнд Ардчилсан нам хэрэгтэй болдог. Одоо л бид Ардчилсан намыг сонговол хожим нь цалин бага байна гэж цагаан хоолой барин зогсохгүй. Залуучуудад Ардчилсан намыг дэмжих эрх чөлөө байна, зургадугаар сарын 28 бол шинэ өглөө байх болно” гэлээ. Хан-Уулчууд ч бас өөрчлөлтийг хүссэн учраас Ц.Оюунгэрэлийн иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх уриалгыг эргэлзээгүй дэмжсэн юм.

Харин нэр дэвшигч Ц.Оюун­гэрэл хэлэхдээ “Гурав­хан хоногийн дараа бид сонголтоо хийнэ. Хүүхдүүд төрсөн өдрөөрөө бялуун дээр асч буй лаанд хүслээ шивнэж үлээдэг. Яг үүнтэй адилхан бид бялууныхаа оронд саналын хуудсаа тавиад, бөглөх ду­гуй дүрсийг нь асч буй лаа гэж үзээд хүслээ шивнэж Ард­чилсан намаа сонгоорой” хэ­мээн уриаллаа. Түүний тухай ямар сэтгэгдэлтэй явааг сонгогчдоос нь асуухад ингэж хариулсан юм.

Иргэн С.Батзаяа “Ц.Оюун­гэрэл Монголын ихэнх залуусын мөрөөддөг сургуульд сурч, хүсч тэмүүлдэг боловсролыг өөрийнхөө чадлаар эзэмшиж чадсан хүн. Олон Хан-Уулынхан түүний араас Станфорд, Харвард руу яваасай гэж хүсч байгаа учраас би Ц.Оюунгэрэлийг дэмжиж байна” гэлээ.
Мөн иргэн Н.Хэр­лэн “Тэр итгэл даахуйц, бас шударга хүн” хэмээн дэмж­лээ. Яармагийнхнаас ийнхүү Ц.Оюунгэрэлийг дэм­жиж буй халуун дулаан уур амьсгал мэдрэгдсэн учраас нийт Хан-Уулчууддаа АН-ынхныгаа дэмжихийг уриалж байна.
0 Сэтгэгдэл
БИДНИЙ УРИА
СОНГОСОН ШҮҮ
ТИЙМ ЭЭ
БИД ТАНТАЙ САНАЛ 1 БАЙНА
ХАН-УУЛ ЧУУД ТАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ БИД ЭНЭ ЖИЛ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ГАРГАНА ШҮҮ НИЙТ ХАН-УУЛ ЧУДАА
Ардчилсан намыг дэмжиж байна БИД ОЛУУЛАА
БИД ТАНТАЙ САНАЛ 1 БАЙНА
Хамтдаа олуулааг сонгоё
БИДНИЙ УРИА
Хүн шиг амьдарья Улс шиг хөгжье
АН- уриа таалагдаж байна
ТИЙМ ЭЭ
Эв нэгдэл эрхэм чадвар шүү АН-г сонгоё
Юм үзэж нүд тайлагдаж ном уншиж сэтгэлгээг задарсан Оюунгэрэлийг сонгоё
СОНГОСОН ШҮҮ
tanig demjij bna
Хамгийн их уншсан