Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Криштиану Роналду удахгүй болох хуримандаа ямар бэлэг барих вэ..?
“Португал” улсын шигээ багийн тамирчин, Испанийн эзэн
хааны “Реал Мадрид” клубын довтлох чиглэлийн хагас хамгаалагч, супер од Криштиану
Роналду Польш – Украйн улсад зохион байгууллагдаж буй “Европын хөлбөмбөгийн
аврага шалгаруулах тэмцээн” –ийг дуусгаад хуримаа хийхээр болжээ. Алдарт “People” сэтгүүл энэхүү
мэдээллийг баттай эх сурвалжаас авсан хэмээн мэдэгдэж байна. 2008 оны дэлхийн
шилдэг хөлбөмбөгчин болсон “Португал” эрийг “Реал Мадрид” клуб 2009 оны зун “Улаан
чөтгөрүүд” –ийн эгнээнээс 80 сая фунт стерлингээр худалдан авч өөрийн
болгосноор түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон юм. Түүний гэр
бүл болох гэж байгаа бүсгүй нь ОХУ –ын топ модел “Ирина Шейк” юм. Тэд 2010 оны тавдугаар сард холбоотой
болж, “Armani
Exchange”-ийн үйл ажиллагааны үеэр хамтдаа олны өмнө гарч ирсэн нь тэднийг үерхэж эхэлснийг нь баталсан юм. Бүсгүйчүүдийн
“аранга” гэгддэг дэлхийн хамгийн царайлаг хөлбөмбөгчдийн нэг болох “Роналду”
маань энэ зун өрхийн тэргүүн болох ажээ. “Евро 2012” тэмцээнд түүний тоглодог
“Португал” улсын шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн байгаа. Ингээд “Супер
од” маань удахгүй болох хуримандаа ямар бэлэг барихыг нь хамтдаа харах л
үлдлээ. Даширамд дуулгахад тэрээр өмнөх найз бүсгүйгээсээ нэг хүүтэй болсон
бөгөөд одоо хүүгээ өөрөө өсгөж байгаа гэнэ шүү.
0 Сэтгэгдэл
























