АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Увсын хоёр мөнгө тараасныг СЕХ-нд хянан хэлэлцэж байна
УИХ-ын 15 дугаар тойрог Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараасан тухай мэдээлэл баримттайгаа цацагдсан. Манай сайт энэ мэдээллийн дүрс бичлэгийг олон нийтэд анх мэдээлсэн билээ. Тэдний энэ хууль бус үйлдэлд иргэд, сонгогчдоос гомдол ирсний дагуу мөнгө тараасан асуудлыг Увс аймгийн сонгуулийн хороо өчигдөр хэлэлцсэн байна. Хуралдааныг өнөөдөр өглөө болтол хойшлуулсан ч сонгуулийн хороо МАН-ын хоёр нэр дэвшигчийг жагсаалтаас хасахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тиймээс энэ шийдвэрийг дахин нягтлуулж, шалгуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байгаа аж. СЕХ одоогоор энэ талаар албан ёсоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв тэдний хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага буруутайд тооцвол Эрүүгийн хуулиар шийтгэвэл төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж, 82 дугаар зүйлээр шийтгэж, 16-20 жилийн хугацаатайгаар хорих ял оноох ёстой хэмээн заасан аж.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдвол бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах юм байна.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдвол бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























