Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэл түгээсэн зарим хүнийг шалгуулна


МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн эрхэнд шүүх болон төрийн бусад байгууллагууд зохион байгуулалттайгаар халдаж байна хэмээн өмгөөлөгч О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай намын эсрэг төрийн бүхэл бүтэн машин ажиллаж байна. МАХН-ын рейтингийг унагаах гэж Н.Энхбаярын эсрэг зохион байгуулалттайгаар сөрөг сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш ихээр явуулж байна” гэв.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, гүтлэг тарааж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд Н.Энхбаярын нэр төрд халдсан зарим хүнийг цагдаа, тагнуул, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, СЕХ-нд шалгуулахаар болсноо дурдсан байв. Хэрэв эдгээр байгууллага тухайн хууль бус үйлдэл хийсэн зарим хүнийг шалгаж, хариуцлага тооцохгүй бол тэднийг МАН, АН-ын гар хөл хэмээн хууль бус үйлдэл, нэр устай нь олон нийтэд зарлана гэдгээ МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийнхэн мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан