АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Манангүй Монгол” хөдөлгөөн уриалга гаргалаа
“Манангүй Монгол” хөдөлгөөнийхөн иргэдэд хандаж уриалга
гаргаснаа дөнгөж сая хийсэн хэвлэлийн хурлын мэдэгдэв. Тэд “Өнгөрсөн хугацаанд
иргэд бидний итгэл үзүүлж төрийн эрхэнд гаргасан АН, МАН улс орны хөгжлийн
төлөө юу ч хийсэнгүй. Харин ч улс орны хөгжлийг хойш нь чангааж, улс орны
хөгжилд зориулах ёстой хөрөнгө оруулалтын мөнгийг амлалтаа биелүүлэх гээд
иргэдэд 10, 21, 50, 70 мянга, саяар нь тарааж орхилоо. Эрх баригч намын нэр
бүхий цөөхөн хүн стратегийн орд газрыг гадаадынханд худалдаж, өөрсдөө ашгаа хүртсэн.
Тэгээд ч өнгөрсөн дөрвөн жилд стандарт бус Засгийн газартай явж ирсэн учир
иргэдийн амьдрал сайжраагүй, тэд юу ч хожоогүй” хэмээлээ.
Тиймээс энэ удаагийн сонгуулиар МАНАН хэмээх бизнесийн бүлэглэлээс салж, өөр нам, эвсэл, шинэ нэр дэвшигчийг сонгохыг иргэдэд уриалж буйгаа илэрхийлсэн юм. “Манангүй Монгол” хөдөлгөөнийхөн тодорхой нам, эвсэл, улстөрчийн явуулгаар иргэдэд хандаж ийм уриалга хийгээгүй гэдгээ ч мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
























