Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
УИХ-ын дарга З.Энхболд Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцлоо
Г.АНАР
УИХ-ын дарга З.Энхболд Булган, Орхон, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж байна. Тэрээр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ ням гарагт Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам ашиглалтад хүлээн авах нээлтэд оролцов. 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн Төмөртэй-Хандгайтын төмөр замыг үндэсний компанид шилжүүлж өгчээ.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний түүхий эдийг тээвэрлэх үндэсний бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эм Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссан байна.
Энэхүү төмөр зам ачиж буулгах гурван терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор. Нэг жил гаруйн хугацаанд уг бүтээн байгуулалтыг хийжээ.

УИХ-ын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид энэ өдөр маш чухал үйл явдлын гэрч болж байна. Би чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, хууль сурталчилдаг. Энэхүү томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтийн ёслолд оролцлоо. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг Та бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гадаадын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэлээ.

Нээлтийн арга хэмжээний дараа УИХ-ын дарга Төмөртэй өртөөний үйл ажиллагаатай танилцав. Өртөөг дагаж дэд бүтцийн хөгжлөөс гадна өртөөг тойрон хүн амын суурьшил, төвлөрөл бий болно гэж итгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулсан юм. Тус өртөөнд орон нутгийн удирдлага болон уурхайтай холбогдох видео хурлын системийг суурилуулжээ.
Энэ нь манай улсад хийгдсэн хоёр дахь удаагийн систем болсон хэмээн “MRC” компанийн зөвлөх инженер О.Доржсугар хэллээ. Тус компани дохиолол болон видео системийг хариуцан суурилуулсан байна. Шинээр байгуулагдсан өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдах инженер техникийн ажил бүрэн дууссан аж.
Ийнхүү Төмөртэйн өртөө шинээр байгуулагдаж, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам тавьснаар энэ жил нэг сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх юм. Энэ тоог цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл