Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монголын нефтьчид Умард Солонгос дахь ажлаа зогсоолоо

 Монголын нефть хайгуулын  HBOil JSC компани Умард Солонгост хийж байсан нефть хайгуулын ажлаа зогсооход хүрлээ гэж БНАСАУ-ын засгийн газар мэдээлжээ. Энэ нь Умард Солонгос цөмийн зэвсэг тээвэрлэх балластик пуужин туршасны улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг хориг араг хэмжээ авсантай холбоотой юм байна.
Монголын HBOil JSC компани 2013 онд Умард Солонгосын Sungri Chemical Complex космпанийн 20 хувийг 10 сая ам.доллараар худалдан авч ажиллагаагаа эхлээд 2014 онд Пеньянд төлөөлөгчийн газраа нээсэн юм байна.
HBOil JSC компани БНАСАУ-ын зүүн хойд нутгийн Расонд нефтийн хайгуул хийж эхлээд байсан юм.
БНАСАУ сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд сонирхож байгаа ч газрын тосны салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхээс түдгэлзэж  байгаа юм. Магадгүй монголын бизнесмэнүүд ийм нөхцөл байдалд цаашдын хамтын ажиллагаа нь ашиггүй гэж үзсэнээс ч ийм шийдэлд хүрсэн байж болох юм  хэмээн dp.medi сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
Аргаа барахдаа л Хойд руу явж байгаа шүү дээ хө
Манай эрх баригичд бүгд хятад оросын гар хөл болчихоод тэдэндээ хамаг ажлаа өгөөд өөрсдийнхөө хэдийг ад үзээд ажил өгдөггүй л юм байна л даа
Аргаа барахдаа л Хойд руу явж байгаа шүү дээ хө
өөрсдийнхөө нефтийг ухах компанитай л юм байна ш дээ бид чинь
Хамгийн их уншсан