УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Боловсрол соёл, шинжлэх ухааны яам
Соёл урлаг, шинжлэх ухаан технологи, бага, дунд болон дээд боловсрол, мэргэжлийн, сургуулийн өмнө боловсрол гээд эгнээндээ нийгмийн олон чухал салбарыг багтаасан БСШУЯ гэдэг их айл сар гаруйн өмнө Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрөө хийж олон түмний сонирхсон асуултад хариулт өгч байсан билээ. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд уг яамныхан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 2007-2008 оны хичээлийн жилийнхээс төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 96-гаар нэмэгдэж 734-д, хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 43-аар өсч 145-д хүрсэн. Мөн 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах бодлого хэрэгжүүлсэн гээд сургуулийн өмнөх боловсролын салбарт хийсэн ажил нь мундахгүй. Нэлээд удаан хугацаанд зогсонги байдалд байсан мэргэжлийн боловсрол, сургалт сэргэн хөгжиж, их, дээд сургуулийн тоог цөөлж чанарыг эрхэмлэсэн гээд хийсэн ажлууд нь цааш хөвөрнө. Соёлын салбарт ч гэсэн олон ажил хийснийг нь орхиж боломгүй. Заримаас дурдвал соёл, урлагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж, хот, хөдөөгийн номын санг шинэ номоор баяжуулж хийж, уншигчдын тоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, хүүхдийн урлагийн наадам зохион байгуулах ажлыг тогтмолжуулах, монгол үндэстний соёлын өвийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, соёл, урлагийн гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарт менежментийн шинэчлэл хийх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, инновацын тогтолцоог бий болгож, цаашид хөгжүүлэх бодлогыг нь тодорхойлоход гол анхаарлаа хандуулж ажилласан байдаг. Ингээд бид энэ удаад тус яаманд харьяалагддаг байгууллагуудын удирдлагатай ярилцаж, ажилдаа хэрхэн сэтгэл хангалуун байдаг талаар нь тандлаа. Мөн хүмүүст хэрэгцээтэй зарим мэдээллийг хүргэхийг зорилоо.
0 Сэтгэгдэл
























