Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
330 мянган төгрөгийг дахиад л өнөөдөр олгоно гэв
Албаны эх сурвалж ингэж хэлсэн хэдий ч өнөөдрөөс 330 мянган төгрөг олгох эсэхийг би мэдэхгүй шүү. Ингэж гарчигласны төлөө дахиад битгий хууртчихаарай ахмадууд минь. Учир нь, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг зургадугаар сарын 20-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүний хөгжил сан”-д 70 сая ам.доллар өчигдөр орж ирсэн. Өнөөдрөөс эхлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн үлдэгдэл мөнгийг олгоно. Үлдсэн 340 мянгыг олгохын тулд 100 орчим тэрбум төгрөг дутаж байгаа ч олох гэж бид хөөцөлдөж байна” хэмээн ярьжээ. Түүнээс хойш ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд банкинд оочерлож байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл мөнгөө аваагүй. Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны халамжийн мөнгийг олгож буй “Хадгаламж” банкаар ороход “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандаж хэлэхэд 330 мянган төгрөгийн санхүүжилт орж ирээгүй. Санхүүжилт орж ирсэн даруйд мэдэгдэх болно” гээд үүдэндээ биччихэж. Харин 330 мянгаа сурагласан өвөө, эмээ зөндөө байлаа. Сангийн дэд сайдын ярьснаар баасан гариг гэхэд банкинд аль хэдийнэ санхүүжилт нь оччихсон, тараах ёстой юм чинь аргагүй шүү дээ.

 Дэд сайд Ч.Ганхуяг яаран хийсэн мэдэгдлээс болж өчнөөн иргэн банкинд оочерлож, хоёр, гурван өдөр хэн, хэндээ төвөг учруулжээ. Ингээд 330 мянган төгрөгийг хэзээ олгох эхлэх талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрөөс тодрууллаа. “Манай яамнаас иргэдэд олгох хоёр дахь ээлжийн 330 мянган төгрөгийг энэ сарын 22-ны байдлаар аймаг, нийслэлд олгохоор санхүүжилтийг шилжүүлсэн. Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд шилжүүлсэн болохоор арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн хариулт өглөө. Сангийн яамны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Цогтгэрэлээс өчигдөр энэ талаар дахин тодруулахад “Мөнгийг нь шилжүүлсэн юм чинь маргаашаас /өнөөдөр/ олгочих байх” гэв. Юутай ч албаны эх сурвалж дахиад л өнөөдөр олгоно гэв.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан