Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Т.Сарантуяа: Монголын 150 мянган хүүхдийг эмзэг бүлгийнх гэж болно
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Л.БАТБААТАР
Монгол Улсын Засгийн газар 2012-2015 онд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” баталсан юм. Уг хөтөлбөрт нийт 55 мянган өрхийг хамруулснаар, тэдний 30 гаруй хувийн амьжиргаанд нь нааштай өөрчлөлт гарсан гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын тайланд дурджээ.
Тэгвэл энэ жил ядуурлыг бууруулах зорилгоор “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор баталсан. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын зорилтот бүлгүүдийн хөгжлийн газрын дарга Т.Сарантуяагаас тодрууллаа.

-Зорилтот бүлгийн иргэд гэж чухам хэнийг хэлээд байна вэ. Хэчнээн иргэн энэ хөтөлбөрт хамрагдах вэ?
-2013 онд Нийгмийн халамж үйлчилгээний газраас өрхийн мэдээллийн нэгдсэн сан буюу олон улсын амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийсэн. Энэ судалгаагаар өрхүүдийг 1-20 бүлэг болгон хуваасан. Ингээд 1-8 хүртэлх бүлгийн өрхүүдийг зорилтот бүлэг буюу амьжиргааны түвшин доогуур нэн ядуу, ядуу, ядууралд өртөх өндөр эрсдэлтэй гэж ангилсан юм. Тиймээс энэ х өтөлбөрийн гол зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн тоог багасгахад чиглэнэ. 1-8 хүртэл бүлгийн өрхүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 150 мянга гаруй хүүхэд хамрагддаг. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт хүн амын 30 гаруй хувь ядуу, эмзэг давхаргынхан гэж гарсан.
-Эмзэг давхаргын дийлэнх хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг гэсэн судалгаа ч бий. Салбарын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2012 оноос Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорилтот бүлэг болгон, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээ явуулж байна. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлдэг. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар түлхүү тусгасан. Тухайлбал, Хөдөлмөрийн яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн яамны хэд хэдэн үндсэн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хамруулахаар хамтран ажиллаж байна.
-Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжсэнээр гарах эерэг үр дүнгийн талаар урьдчилан хэлбэл?
-Урьд нь ихэвчлэн сард нэг удаа олгодог мөнгөн тэтгэлэг байсан. Тэгвэл энэ хөтөлбөрийн нэг онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшин тогтвортой ахихуйц багц үйлчилгээ үзүүлэх явдал юм.
-Аливаа төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд мөнгө санхүүгийн найдвартай байдал чухал. 2020 он хүртэл “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжих нь. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн асуудал шийдэгдсэн үү?
-Одоогийн байдлаар хөтөлбөрт зориулагдсан мөнгө байхгүй. Олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх гарц хайж өнөөдрийн танилцуулах уулзалтыг хийж байна.
-“Талх өгснөөс талх барих арга зааж өг” гэсэн хэлц бий. Зорилтот бүлгийн иргэдэд мөнгөн тусламж үзүүлснээр, тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна гэж шүүмжлэх иргэн цөөнгүй. Ажлын байраар хэрхэн хангах боломжтой гэж харж байна вэ?
-Тийм. Мөнгөн тусламж үзүүлснээр зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй. Үргэлж бэлэн мөнгө өгөх биш ажлын байраар хангах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх зэрэг багц үйлчилгээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, загас барих арга зааж өгөх гээд л байна. Тухайн хүний ажил хийх идэвх сул, мэдлэг мэдээлэл муутайгаас хаана хандаж ажилд зуучлуулахаа ч мэддэггүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрх тус бүрт өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах юм. Хөдөлмөрийн чадвартай атлаа хийх ажлаа олоогүй нэгнийг ажилд зуучлана. Мөн хувийн бизнесээ хэрхэн өргөжүүлэх, зах зээлээ тэлэх арга замаа мэдэхгүйд нь мэргэжлийн зөвлөгөө өгнө. Эрүүл мэндийн байгууллагатай хамтран зорилтот бүлгийн өрхийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт тогтвортой багц үйлчилгээ үзүүлэх юм. Энэ багц үйлчилгээг авснаар тухайн өрхөд зорилтот бүлгээс гарах боломж бий болно.
Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, төрийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгийн өрхүүдийг эхний ээлжинд ажлын байраар хангана. Ингэхдээ тухайн хүний чадвар, чадамж, мэргэжил, боловсролыг нь харгалзан тохирсон ажлын байранд зуучлах болно.

2 Сэтгэгдэл
DR. ADITYA

2024.12.25
2024.12.25