УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөг хожсон азтанг хайж байна
Т.ЦЭЛМЭГ
НӨАТ-ын урамшууллын сугалаа өнгөрсөн амралтын өдөр болж, ээлжит азтанууд тодорсон. Тэдэн дунд 400 сая төгрөгийн азтан байсан ч сугалаагаа бүртгүүлээгүй байжээ. Харамсалтай нь хэн гэдэг хүн 400 сая төгрөгийн эзэн болсон нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Ямар ч байсан Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдаа хийжээ. Гэвч баримтаа ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгааг өчигдөр Гааль татварын ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс азтан болсон хүнийг баримтаа системд бүртгүүлж, ямар ч татваргүйгээр 400 сая төгрөгөө ирж авахыг хүсэв. Үүнээс өмнөх сугалаагаар тодорсон 20 сая төгрөгийн азтан ч мөн баримтаа бүртгүүлээгүй байгааг энэ үеэр хэллээ.

НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70470 азтан тодорч, үүний 5924 иргэнд нь 234 сая 420 мянган төгрөгийг Төрийн сангаас олгожээ. Сугалааны тохирлоор азтанууд тодорч буй ч мөнгөө гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа гэнэ. Гэхдээ зарим иргэнээс сугалааны мөнгө дансанд нь ороогүй талаар гомдол, санал ч гарч байгаа юм. Гааль, татварын ерөнхий газрын мэдээлснээр нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авсан аж. Энэ нь системд бүртгүүлээгүйтэй холбоотой гэв.
Супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21, 500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2 250 хүн, 20 мянга төгрөгийг 22066 хүн хожжээ. Улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа энэ жил явуулахаар зарласан ч одоогоор нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон байна.

0 Сэтгэгдэл