Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Тусгай хэрэгцээнд авсан талбайн солбилцлын цэгийг өөрчлөн тогтоолоо

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн 1200 га газарт Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт өрнөж байна. Шинэ нисэх буудлын орчимд дагуул хот, түүний дэд бүтцийг төлөвлөх шаардлагатай болсноос Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авсны дотор Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр нисэх буудлын бүтээн байгуулалтад олгосон 1200 га газар багтаж байгаа юм.  Тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг бүсийг хамарч, нисэх буудлын урд хэсгээр дуусаж байгаа нь тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв, Богд хан төмөр замын төсөл зэрэг харилцан уялдаатай хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд газрын асуудлаар маргаан үүсэх магадлалтай юм. Иймд Хөшигийн хөндийн 12084.9 газрын солбилцлын цэгийг өөрчилж, улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болголоо.  Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт даалгалаа.  

- See more at: http://zasag.mn/news/view/12514#sthash.28QEkRYJ.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан