Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд тохижилтын ажилтай танилцав
АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд хуралдлаа.

Хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий зааварчилгаа өгөв.
Хурлын дараа Олимп, Гэндэн, Нийслэл хүрээ өргөн чөлөөг хариуцсан ажлын хэсгүүд гудамжныхаа зам дагуу зураг авалт хийж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан, тохижилт, инженер хангамжийн чиглэлээр шинээр болон шинэчлэн засварлах шаардлагатай газруудын зургийг авч төв штабт саналаа хүргүүлсэн юм.
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд тохижилтын ажилд дулаан өнгө буюу улаан хүрэн, ногоон өнгийг түлхүү ашиглах саналыг Гудамж төсөл, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас оруулсан юм. Энэхүү санал дэмжигдэж нэгдсэн зурагт орж, явган хүний зам болон дугуйн замын хавтанг хэрхэн байршуулах талаар ажлын хэсгийн гишүүд энэ үеэр зөвлөлдлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл