Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А193 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар 5 га, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн амны зүүн талд Жимс, жимсгэний зориулалтаар 94 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл