Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Хүүхдийн ханиад томуу намдахгүй байна

С.ЭНХ-ҮЖИН
Сүүлийн үед хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь ихэсч байгааг хүүхдийн түргэн тусламжийн үүдэн дэх дараалал, дуудлагаас харж болно.
Өчигдрийн байдлаар 130 хүүхэд үзүүлсний 70-80 хүүхэд нь ханиадтай байсан аж. Хүүхдийн түргэн тусламж жирийн өдрүүдэд 20-30 хүүхэд үздэг байсан бол өнөөдөр хоёроос гурав дахин нэмэгдсэн гэнэ.
Ажлын өдрүүдэд 50-60 хүүхэд үзүүлдэг бол амралтын өдрөөр 100-150 хүүхэд үзүүлдэг болоод байгаа юм байна. Хүүхдээ ханиад хүрэхээр эцэг эх нь ойр зуурын эм уулгаад цэцэрлэг сургуульд нь явуулснаар дахин халдвар авдаг байна.
Иймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Алимаа “Ханиад томуу ихтэй энэ үед эцэг эхчүүд маань хүүхдээ цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслаж, амин дэмтэй хоолоор хооллох нь чухал байна. Хэрвээ хүүхэд нь ханиад хүрсэн бол сургууль цэцэрлэгт явуулалгүй гэртээ байлган бүрэн эмчилгээ хийлгэж байх”-ыг санууллаа.

0 Сэтгэгдэл